2009-10-9. Замын үүдийн боомтоор хил давлаа.

Zamyn-Uud Travel Blog

 › entry 3 of 10 › view all entries
ЧД-ийн номын сангийн эрхлэгчийн зөвлөснөөр Замынүүдийн боомтоор хил гарах Замынүүд-Эрээний автобусны билетийг Энхтайваны гүүрний баруун доохон талд байрлах Дисковери Монголиа төв дэхь автобусны компанийн Касснаас нь 6100 төгрөгөөр бичүүлчихвэл тустай л юм байна гэдгийг ойлгосон.

Энэ автобусны компани нь бас Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд автобусаар үйлчилдэг зөвшөөрөлтэй юм байна.

Энэ компанийн Эрээн уруу өдөртөө 3 автобус гардаг ба өглөө Замын үүд дээр галт тэрэгнээс буухад баруун талд тань байрлах зогсоол дээр автобуснууд нь хүлээгээд зогсож байна лээ.

Замын үүдээс Эрээн рүү хил гаргаж өгдөг 69 машинууд байдаг ба тэд 40 юань, 50 юаны ханштай байв. 1 автобусны дараа 10 машин, дахин 1 автобус зогсоод дараагийн 10 машин гэсэн дарааллаар зогсож, Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх уруу ордог гэсэн.

Бид 2-р автобусанд билетээ бичүүлж таарсан учраас 2-р гэсэн автобусандаа сууж, 20 машины дараа хил гарахаар хүлээн
зогсож, төд удалгүй хил гарсан.

Монгол улсын Замын үүдийн боомтоор хил гарах үед бөглөдөг хуудсан дээр БҮРТГЭЛИЙН ДУГААР гэж байсан нь бидний сайн мэддэг регистрийн дугаар юм байна лээ :-).

Хил гарах үед таны халаасанд Гадаад паспортнаас чинь гадна, БАЛ үзэг авч явах шаардлагатай юм байна лээ.

Хятадын хилээр орох болон хилээр гарах үед энэ “шар бичиг”-ийг 5 юань-аар хүн бүр авч, Хятадын Гаалийн байцаагчид хураалгаад хил нэвтэрнэ.

Монгол, Хятадын хилийн шалган нэвтрүүлэх өнгөрөөд Эрээн хотын хаалгаар доогуур автобустайгаа давхисаар Эрээн хотын авто вокзал дээр ирнэ.
Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
Zamyn-Uud