AsiaChinaErlian

2009.10.9. Эрээн хотод 4 цаг байх хугацаанд

Erlian Travel Blog

 › entry 2 of 10 › view all entries
Хятадын хил гарах мэдүүлгийн хуудас гэж БӨӨН ҮГ ҮСГИЙН АЛДАА. Монгол хэл гэж байдаг юм уу ГЭМЭЭР л байлаа.
Монгол, Хятадын хилийн шалган нэвтрүүлэх өнгөрөөд Эрээн хотын хаалган доогуур автобустайгаа давхисаар Эрээн хотын авто вокзал дээр ирнэ.

Эрээн хотын авто вокзалаас Бээжин хот уруу явах унтлагын автобус нь 200 юань, энгийн автобус нь 180 юань гэсэн. Энгийн автобус нь 11 цагийн үед явдаг бол унтлагын автобус нь 15 цагаас явж эхэлдэг юм байна. Харин Хөх хот уруу 88 юань-аар явдаг гэсэн.

Автовокзалаас гарч, зам даган баруун зүгт замын уулзвар хүртэл алхаад, Зүүн гар тийш эргэж замаа даган алхвал 20 минутын дараа та Эрээн хотын төв талбайд хүрнэ. Андашгүй ээ, Динозаврын хөшөөтэй талбай байгаа.

Зам зуурт тань жимс, ногооны зах байгаа. Тэндээс газрын самар, эсвэл жимс худалдаж аваад идээд алхвал бас болох л юм. Хятадуудын 1 жин нь 600гр гэсэн үг байх.


Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
Хятадын хил гарах …
Хятадын хил гарах …
Erlian
photo by: eefab