AsiaChinaErlian

2009.10.15. Эрээнээс Замын үүд ирэх замд

Erlian Travel Blog

 › entry 9 of 10 › view all entries
Эрээн хотд Дорноговийн номертой машинууд ЁСТОЙ НЭГ НУТАГТАА байгаа юм шиг давхих юм аа.

Монголчууд бид НАРАНТУУЛ гэдэг зах дээрээ ирж, очдог шиг ЭРЭЭН ХОТ бол Монголчууд бидний БАС НЭГ ТОМ зах юм байна гэдгийг харлаа.

Эрээн хот уруу Хятадын хил нэвтэрч орж ирж байгаа хүн бүрээсээ ШАР ХУУДАСНЫ 5 юань авч оруулж байсан бол, одоо харин Эрээн хотоос гарч явахад ЦАГДААГИЙН БИЧИГ гээд 5 юань, хилээр гарч байгаа гээд ШАР ХУУДАСНЫ 5 юань, нийтдээ 15 юаныг зүгээр л нэг төлөх ёстой ХУРААМЖ болгоод авчихаж байгаа нь СЭРГЭЛЭН САНАГДЛАА.

МИАТ-ын ЧИНГЭС ХААН олон улсын нисэх буудлын хураамж гээд 12500 төгрөг заавал Монгол төгрөгөөр төлж байсан маань санаанд орж, гэтэл Замын үүдийн боомт яагаад ХУРААМЖ АВДАГГҮЙ билээ гэх тэрслүү бодол ч орж ирэх шиг.

За ямар ч л байсан Эрээн хотын АВТОвокзал дээрээс 40 юань-аар Эрээн - Замын үүдийн автобусны билетээ бичүүлэх үедээ ЦАГДААГИЙН БИЧИГТ 5 юань нэмж төллөө. Харин Замынүүдээс Эрээнд ирэх автобусны үнэ 6100 төгрөг байсныг дахин саналаа.

Эрээн хотын хот төлөвлөлтийг хараад УЛААНБААТАР ХОТОД эцэггүй хэдэн хүүхэд бужигнуулж байна даа гэх бодол ч бас төрсөн.

ЭРЭЭН ХОТ ногоон байхад ЗАМЫН ҮҮД шороон байхдаа ч бас яахав дээ :-(. Ээ хөөрхий, Монголчууд бид НҮҮДЭЛЧИН байх нь дээр юм биш үү.
Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
Erlian
photo by: eefab