AsiaChinaBeijing

2009.10.14 Бээжин-Эрээн унтлагын автобус

Beijing Travel Blog

 › entry 8 of 10 › view all entries
Анх Бээжинд унтлагын автобуснаас бууж хөл тавьж байсан газартаа дахин очиж, Эрээн хот уруу явах 17 цагийн автобусандаа суулаа.

Автобусны билетээ Эрээн хотод урьдчилан бичүүлсэн байсан ч гэсэн СУУДАЛАА БАТАЛГААЖУУЛАХ гэдэг ажлыг нь хамгийн багадаа 1 өдрийн өмнө хийх ёстойг гүнээ ойлголоо. Буудлын өвөр монгол ажилтандаа суудлаа баталгаажуулах ажлыг даалгасан байсан ба тэр өвөр монгол билет дээрх утас руу ярьж, 6 монгол маргааш явна шүү гэдгийг хэлж, баталгаажуулчихна гэж бодож байсан. Гэтэл цаадуул нь тоглодог, манай өвөр монгол туршлагагүй юм уу, эсвэл бүр бид нараар тоглож байгаа юм уу бүү мэд, өнөөдрийн АВТОБУС суудалгүй болжээ, та нар буудалдаа дахин 1 хонохоос аргагүй боллоо, маргааш би та нарыг яг суулгаж өгнө гэж ЯВАХЫН ӨГЛӨӨ нь хэлж бид нарыг гайхшралд оруулав аа.

Бид нар ч тэгж болохгүй байлаа, учир нь МАРГААШ өглөө нь Эрээнд хүрч, өдөр нь хил гараад, орой нь 17:40 цагт хөдлөх Замынүүд-Улаанбаатарын галт тэргэний билетээ урьдчилан авчихсан байсан тул, нөгөө өвөр монголдоо гуйж хэлсээр, явж очиж, нөгөө дүүрчихсэн гээд байсан автобус нь 1 суудал хоосон Эрээнд ирэхийг харлаа.

Эрээн-Бээжингийн автобусны билет 200 юань боловч, ирж очихтойгоо хамт бичүүлэхээр нийт 350 юань болж, 50 юаны хэмнэлт гардгийг мэдэж авлаа.
Гэтэл Монголын төмөр замын билетыг ирж очихтой нь бичүүлэхэд хямдрах нь бүү хэл, УРЬДЧИЛАН БИЧИЛТ хийлгэсний 1200, нийт 2400 төгрөгийг 1 зорчигчоосоо ТОРГУУЛЬ болгон авч байгаа нь ТӨМӨР ЗАМЫН УДИРДЛАГА, санхүүгийн албанд гаргах миний гомдол болж үлдлээ.
Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
Beijing
photo by: Deats