AsiaChinaBeijing

2009.10.12 Бээжин хот дахь 4 номын сантай танилцлаа

Beijing Travel Blog

 › entry 5 of 10 › view all entries
ЗОЧИЛСОН НОМЫН САНГУУДЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

1. БНХАУ-ын Үндэсний номын сан
2009 онд 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй, Дэлхийн 3 дахь том номын сан БНХАУ-ын Үндэсний номын сангийн 2008 онд ашиглалтанд орсон, 2000 суудалтай, 8 түм талбай бүхий шинэ үйлчилгээний байртай нь танилцлаа. Энэхүү шинэ үйлчилгээний барилгадаа зөвхөн хятад хэл дээрх ном хэвлэлийг байрлуулж үйлчилж байгаа юм байна.

Анхны барилгадаа эртний ном хэвлэлээ хадгалж байгаа бол 2 дахь буюу 1985 онд ашиглалтанд орж байсан барилгадаа эрдэм шинжилгээний материалуудаа хадгалж, үйлчилж байгаа гэсэн.


16 нас хүрсэн гадаад, дотоодын иргэд нь Үндэсний номын сангаар үйлчлүүлэх боломжтой. Номын санд уншигчаар бүртгүүлэхэд төлбөргүй ба уншигчийн картаа гээгдүүлсэн тохиолдолд мөнгө төлж дахин авна.

Хятад улсын Сонины хороотойгоо хамтран зарим сонинуудыг электрон хэлбэрт шилжүүлж, электрон сонин, номыг унших
боломжтой 10 илүү машиныг байрлуулж, үйлчилж байгаа нь олны талархалыг хүлээж байна. Хэдийгээр зарим нэг өнөөдрийн шинэ сонинуудыг электрон хэлбэрээр уншиж болох ч хэвлэмэл байдлаар нь 2 хувь худалдан авч 1 хувийг уншлаганд, нөгөө хувийг хадгалахад зориулдаг.


Электрон сонин, ном болон мэдээллийн сангууд нь Үндэсний номын сангийнхаа интранэт сүлжээнд ашиглагддаг.
Үндэсний номын санд өдөрт 10 түм хүн ирж үйлчлүүлдэгийн 700 гаруй нь тогтмол хэвлэлийн хэсэгт ирж үйлчлүүлдэг ба тавиураас авч уншсан материалаа буцаах тавиурт тавьсныг нь хөлсний 10-аад хүн тогтмол ажиллаж, зөв тавиурт байрлуулдаг.

2. БНХАУ-ын Үндэстэний их сургуулийн номын сан
Эртний ном судар хадгалах 100-аад байгууллагуудын нэг нь энэ их сургуулийн номын сан юм.
Энд Сүн улсын үеийн номууд хадгалагддаг ба эртний номын музейн өрөөтэй.
Аливаа номын нуруун дээр Номын нэр, Хэвлэлийн хорооны нэр байдаг. Энэ нь номыг ар шилнээс нь таних боломжийг олгодог. Номыг тавиур дээрээс олж, сонголт хийх үедээ Ном орлох хавтасыг хэрэглэснээр номыг буцааж тэр дор нь байрлуулахад дөхөм болдог.
Оюутан нь нэг удаад 10 хүртэл номыг сонгож авах эрхтэй ба сонгож авсан номоо бүртгүүлж гарч, хажуу талын уншлагын танхимд сууж ашиглана.
Уншиж ашигласан номыг 3 номын санч буцааж байрлуулдаг. Заримдаа 7 цагт 8 зоосны цалинтайгаар оюутануудыг ном байрлуулахад ажилуулдаг.
Шинэ ном худалдан авснаар чөлөөт сонголттой номын тавиур дүүрэх үед номуудаас сонголт хийж, доошоо фондны өрөө рүү зөөдөг.

3. Бээжин хотын Xicheng дүүргийн номын сан
Xicheng буюу Баруун дүүргийн номын сан нь Захирал, 2 дэд захирал, нарийн бичиг, 4-5 тасагтай. Номын санд оронгуут номын сангаар хэрхэн үйлчлүүлэх электрон зааварчилгаа бүхий компьютерууд угтан авна.

1956 онд байгуулагдаж байсан уг номын сан нь 1999 онд нийт 10 түм талбай бүхий, Ном унших, Дуу хөгжмийн хэсэг, Германы тасаг гэх мэт 14 үйлчилгээний хэсэгтэй шинэ барилгатай болсон. Энэ номын сан нь Дүүргийн Соёлын газартаа хамаардаг. Энэ номын сан нь 14 гудамжны гэх тодотголтой харъяа номын сангуудаа бас удирддаг.
Дүүргийн 800000 хүн ам төдийгүй Бээжин хот дахь дотоод, гадаадын иргэдэд үйлчилдэг. Германы тасаг нь Gethe Institute-тай хамтран 10 сарын 9-15 өдрүүдэд German for Beginner арга хэмжээг зохион байгуулж байгаатай тааралдсан.
Герман хэлний 26 үсэг бүрээр үзмэрийн булангууд бэлтгэж, Герман үгийг ахуй амьдралтай нь холбон үзүүлсэн үзэсгэлэнгийн бүхий л материалыг Германаас авчирч, Хятад улс даяар номын сангуудад нүүлгэн үзүүлэх юм байна.
Бээжин хот дахь 23 номын сангуудад хүчин төгөлдөр Уншигчийн үнэмлэхийг олгодог. 2004 оноос нэгдсэн сүлжээнд орсон. 2008 оноос төлбөргүйгээр Уншигчийн үнэмлэхээ олгодог болсон.
Орон тооны 54 ажилтанаас гадна хөлсний ажилтангуудтай.

Хараагүй иргэдэд зориулсан үйлчилгээний хэсэгтэй ба жил бүр хараагүй хүмүүст англи хэл заадаг хөтөлбөртэй.
Серверийн өрөөнд нь network engineer даргаар ахлуулсан 3 компьютерийн мэргэжилтэн ажиллаж байгаа ба Бээжин хотын төв номын сантайгаа байнгын холбоотой ажилладаг.
Дуу хөгжмийн тасаг нь дуу, бүжгийн хөтөлбөрүүдтэй ба сард 5 зоос төлж үйлчлүүлэх боломжтой.
80 компьютертай видео өрөөнд сүүлийн үеийн киног үзэх, интернэт ашиглах, компьютерийн сургалт явагддаг.

Баруун дүүргийн номын сангийн каталогжуулалт, ном ажиллах тасаг нь шинээр ирсэн ном бүрд техник ажиллагаа, электрон каталогийн бүртгэлийг хийж, улмаар төв болон салбар 14 номын сангууддаа номыг хуваарилдаг.
Бээжин хот нь 10 гаруй дүүрэгтэй ба дүүрэг бүрт ийм Дүүргийн номын сан бий.

4. Дундад улсын Үндэстэний номын сан
Өглөө 7 цагт ирж, байгууллагаас өгч байгаа хоолоо идээд, 8:00-11:40 цагт ажлаа хийж, 11:40-12:00 цагт байгууллагаас өгч байгаа өдрийн хоолоо иднэ.
12:00-14:00 цаг нь амралтын цаг тул энэ хугацаанд өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ахуй амьдралын ажлаа бүтээх буюу сонин сэтгүүл уншиж, гадагш гарах нь ажилтаны өөрийн хэрэг. 14:00-16:50 цаг хүртэл ажиллаа хийж, 17:00 цагт ажил тарна.
Ажил гэр нь хол байдаг, байгууллагын мөнгө санхүү сайн, гэх мэт олон шалтгаанаас энэ мэт тогтолцоо зарим нэг байгууллагуудад бий.
Номын санчдад нь эрдмийн цолны 5 дэс байна: Төслөгч, Хавсрагч, Судлаач номын санч, Номын санч, .
.. Энэхүү цолоороо цалингийн жишиг өөр өөр байна. Дундаж цалин 4000-6000 юань.
Энэхүү номын сангийн захирал нь Шүй үндэстэн WuGui Biao, дэд захирал нь уйгар үндэстэн Ахмед Жансран нар ба судлаач номын санчид төвлөрөн ажилладаг, Үндэстэнүүдийн судалгаа шинжилгээнд ашиглагдах эртний ном судруудыг хадгалж, хамгаалах, судлах үүрэгтэй.
Үндэстэний хэвлэлийн хорооноос шилжүүлэн өгсөн номыг энд бүртгэн хадгалдаг. Газраас дооших 1-р давхарт хуучны судрууд хадгалагдаж, агаарын хэм, чийгийг тохируулсан өрөөнд тусгай модон хайрцаг саванд хадгалдаг.

Эртний ном судрыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг, мэргэшсэн хамт олон энд ажилладаг. Элэгдэж хуучирсан хэсгийг нөхөж сэлбэх, анх байсан хавтас шиг нь үдэж хавтаслах ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ хэзээ ч баларсан үг үсгийг нөхөж бичдэггүй учиртай.
Вьетнамын хилд ойрхон ургадаг өвсийг түүн авчирч, уутлан 1983 оноос хойш хэрэглэж байгаа нь цаасыг хорхой идэхээс сайтар хамгаалдаг. Хятадын өмнөд газарт ургадаг хатуу модоор хайрцаг хийж судруудыг хадгалдаг.

120000 юаны үнэтэй 400 дэвтэр Ганжуур Данжуурын шинэ хэвлэлт удахгүй хэвлэгдэнэ. Ганжуур Данжуурыг анх Чин улсын үед 790 онд бичиж дуусгаж байсан. Ганжуур Данжуурын олон хэвлэлт, эх бичгүүд байдаг. Эдгээрт дэс буюу аль нь хэдий цаг үед хамаарахыг тогтоодог эрх бүхий байгууллага нь энэ номын сан юм.
Хятад оронд ямар үндэстэний ном судар, хэддүгээр дэсийн ном байгааг энэ номын сангийн судлаач номын санчид тогтоож, хадгалдаг.
Монгол ном 800 жилийн түүхтэй бол Төвд ном 2000 жилийн түүхтэй.
Дундад улсын Үндэстэний энэхүү номын сан нь 1000 гаруй үндэстэнүүдийн номын сантай холбоотой ажиллаж, өдөрт 3-4 орны төлөөлөгч зочилж, танилцаж байдаг ба өнгөрсөн хугацаанд Монгол улсын төв номын сан, Хотын төв номын сангийн удирдлагууд Сэржээ, Цагаач, Мижиддорж, Алтанцэцэг нар зочилж байсан түүхтэй.
БНХАУ нь 32 муж улс, 5 өөртөө засах орон, 30 өөртөө засах муж, 123 хошуунд хуваагддаг.

Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
Beijing
photo by: Deats