AsiaChinaBeijing

2009.10.10-11. Бээжин хоттой танилцах алхалт хийлээ

Beijing Travel Blog

 › entry 4 of 10 › view all entries
Байрон захын дэргэдэх зочид буудлаасаа гарч, зам дагуу хойт зүг рүү алхсаар байгаад ТИАН МИН-ны талбайг нь үзлээ.

Зочид буудлын өвөр монголчуудаас Тианмины талбай руу яаж явах вэ гэхэд Хол учраас таксидахаас аргагүй гэж байсан мөртлөө орой нь би алхаж яваад үзээд ирлээ гэхлээр Тийм ээ, ойрхон шүү дээ гэх юм :-).

Машинаар явахад манай Улаанбаатар шиг шууд нэг замаар яваад очно гэх биш, дээгүүр доогуурх замуудаар нь сүлжсээр байгаад удах шинж харагдаж байна лээ.

Бээжин хотын баруун хойд зүгт байдаг КОМПЬЮТЕРИЙН ТОМ ДЭЛГҮҮРт нь очихын тулд 2 автобус дамжиж, буцаж зочид буудалдаа ирэхийн тулд Метроны 1 шугам, 2 автобус дамжиж арай л гэж 23 цагт өрөөндөө орж ирсэн шүү. Зургийн аппаратаараа автобусны маршрутын зургийг авч байсаны ачаар л ирсэн дээ.
Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
За одоо та аль буудалд буух вэ?
Сая Бээжинд орж ирснээс хойш Хойд автовокзал дээр энэ унтлагын автобус түр зогсож, биднийг тосон байгаа Зочид буудлууддаа хүргэж өгдөг микронууд угтан авсныг та анзаарсан байх.

Унтлагын автобусны эцсийн зогсоол нь Үүрийн захын ард талд бий. Ертөнцийн зүгээр бол та ҮҮРИЙН ЗАХ гэдэг том байшингийн баруун талд буух болно. Та байшингийн хойгуур тойрч, зүүн зүг рүү буюу баруун гар тийш эргэхэд ӨРГӨН зам бий. Энэ замыг дагаад зүүн гар тийш эргэж, ертөнцийн зүгээр хойшоо АЛХААД л байвал алдарт ТИАН МИН-ы талбайд очно :-).

Зам дагуу Хойшоогоо гүүрэн зам давтал алхвал замын баруун талд БАЙРОНЫ ЗАХ гэж бий. Тэр захын баруун урт талд байрлах 6 давхар орон сууцанд байх ЗОЧИД БУУДАЛД бид буусан.
Beijing
photo by: Deats