Day 1. 8th October 2009.

Ulaanbaatar Travel Blog

 › entry 1 of 10 › view all entries
Номын санч Д.Нарантуяаг үдэн гаргаж өгч байгаа нь
БЭЭЖИН ХОТ УРУУ АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ эхэллээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд мэдээллийн технологийн мэргэжилтэнээр 11 дэхь жилдээ ажиллаж байгаа миний бие 2009 оны 10 сарын 8 өдрөөс 16 өдрүүдэд ажлын шугамаар гадаадад буюу БНХАУ-ын Бээжин хотод аялаад ирэх боломж тохиосон юм.

1999 онд анх хилийн дээсийг алхах үедээ Улаанбаатар-Бээжингийн галт тэргээр дэд захирлынхаа хамт Бээжин хотод болсон Олон улсын Номын сангийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн үзэсгэлэнг үзэхээр явахдаа нүднээсээ нулимс дуслуулж байсан удаатай.
Номын санч Г.Пүрэвсүрэнг үдэн гаргаж өгч байгаа нь


Харин энэ удаад номын сангийнхаа 5 ажилтаныг ахлаж, Бээжин хотын номын сангуудтай танилцаад ирэх, Бээжинд очоод ямар номын сангуудаар хэрхэн зочлохоос бусад бүх аялалын асуудлуудыг зохицуулах даалгавартай байсан тул уйлсангүй.

Бид 10 сарын 8-ны Пүрэв гаригийн 16:30 цагт Улаанбаатар - Замын үүдийн галт тэргэнд сууж, улмаар маргааш өглөө нь 7 цагийн үед Замын үүд хотод бууж, урьдчилан бичүүлсэн хил гарах автобусандаа суугаад, Монгол улсын хилийг Замын үүдийн боомтоор автобусаар гарч, БНХАУ-ын Эрээн хотод 11 цагийн үед очиж, улмаар үдээс хойш 16 цагт Бээжин хот уруу явах унтлагын автобусны билетээ бичүүлж, унтлагын автобусаар 10 сарын 10-ны өглөө үүрийн 5 цагийн үед Бээжин хотод хүрч, Бээжингийн төмөр замын буудалд бууж, 10, 11-ны Бямба, Ням гаригуудад Бээжин хотын талбай, том дэлгүүр, захуудаар хэсэж, 12-14-ны Даваа, Мягмар, Лхагва гаригуудад Дундад улсын Үндэстэний номын сангийн дарга асан Буянгийн туслалцаатайгаар Бээжин хот дахь 4-5 номын сангуудад зочилж, үйлчилгээтэй нь танилцаад, улмаар 14-ныхээ 17 цагт Бээжин хотоос Унтлагын автобусаар Эрээн хот уруу ирж, 15-ны 13 цагт хил гарах автобусанд суужж Эрээнээс Замын үүдэд автобусаар ирж, 15-ны 17 цагийн Замынүүд-Улаанбаатарын галт тэргэнд амжиж сууж, улмаар 16-ны 10 цагт Улаанбаатар хотдоо ирэх ерөнхий төлөвлөгөөтэй байлаа.
Бээжин хотын номын сангуудтай танилцахаар явж байгаа 6 ажилтанаа гаргаж өгч байна


10 сарын 8-ны 16:30 цагт Замынүүд-Улаанбаатарын галт тэргэнд суухаасаа өмнө хүн бүр гадаад паспортаа сунгуулах, хувцас хунараа бэлтгэх, 8-ны өдрийн Улаанбаатар-Замынүүд, 15-ны өдрийн Замынүүд-Улаанбаатарын галт тэрэгний билетээ бичүүлэх, 9-ны өдрийн Замынүүд-Эрээний автобусны билетээ бичүүлэх ёстой байлаа.

100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвийн Гадаад паспортын сунгалт хийдэг албанд очиж, тэнд байгаа Голомт банканд гадаад паспортын 4 жилийн сунгалт 8100 төгрөг, анкетын хураамж 250 төгрөг тушааж, 4 цагийн дараа паспортаа аваарай гэх ажилтаны үгийг сонсоод САЙХАН ХУРДАН ЮМАА гэж баярлав.
Замын үүд - Улаанбаатар Улаанбаатар-Замын үүдийн галт тэрэгний цагийн хуваарь


Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр очихдоо анкет бөглөх балаа авч очих нь зүйтэй юм байна лээ.

Ботинкныхоо арын өсгийний резиныг 3500 төгрөгөөр солиулж, Метро экспресс угаалгын газарт 4500 төгрөгөөр пиджакаа 2 өдрийн дотор цэвэрлүүлж, хувийн бэлтгэл бараг хангагдсан.

Метро экспресд 1800 төгрөг тушааж, гишүүнчлэлийн карттай болчихвол хааяа угаалгын газраар үйлчлүүлэхэд хурдан, хямдралтай байх юм байна гэж бодсон.


ЧД-ийн номын сангийн эрхлэгчийн зөвлөснөөр Замынүүдийн боомтоор хил гарах Замынүүд-Эрээний автобусны билетийг Энхтайваны гүүрний баруун доохон талд байрлах Дисковери Монголиа төв дэхь автобусны компанийн Касснаас нь 6100 төгрөгөөр бичүүлчихвэл тустай л юм байна гэдгийг ойлгосон.

Ийнхүү бид бүх шаардлагатай билетүүдээ урьдчилан бичүүлэх, тооцоололоо бүрэн хийж, монгол төгрөгөө 214.3 харьцаагаар юань болгон авч, цүнхлээд, галт тэргэндээ суулаа.
Галт тэрэг доторх үйлчилгээний үнэ

Join TravBuddy to leave comments, meet new friends and share travel tips!
Номын санч Д.Наран…
Номын санч Д.Наран…
Номын санч Г.Пүрэв…
Номын санч Г.Пүрэв…
Бээжин хотын номын…
Бээжин хотын номы…
Замын үүд - Улаанба…
Замын үүд - Улаанб…
Галт тэрэг доторх …
Галт тэрэг доторх …
Халуун усны тогоо.
Халуун усны тогоо.
Ulaanbaatar
photo by: Biedjee